Life

Аравдугаар сарын айдол хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарлаа

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын айдол хамтлагуудын брэнд нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 9-р сарын 14-нөөс 10-р сарын 14-ний хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн хандлагын үзүүлэлтээр тооцжээ.

RESCENE энэ удаад ч тэргүүн байраа хадгалж, брэнд нэр хүндийн индекс нь 8,958,814 хүрсэн байна. Энэ нь есдүгээр сараас 8.88 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд түлхүүр үгийн шинжилгээнд “LOVE ATTACK”, “photocard” зэрэг үгс өндөр байр эзэлжээ.

Хоёрдугаар байрт BTS 7,372,119 оноотой бичигдэж, өнгөрсөн сараас 4.83 хувиар өссөн байна. ATEEZ гуравдугаар байрт дэвшиж, 3,984,885 оноо авсан бол IVE дөрөвдүгээрт орж, 3,631,603 оноотойгоор өмнөх сараас 16.47 хувийн өсөлт үзүүлжээ. Харин BLACKPINK 3,405,479 оноотойгоор эхний тавд багтсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button