BTS, BLACKPINK, “KPop Demon Hunters” 2026 Kids’ Choice Awards-д нэр дэвшив

2026 Nickelodeon Kids’ Choice Awards-ын нэр дэвшигчид зарлагдаж, BTS, BLACKPINK, “KPop Demon Hunters” болон KATSEYE жагсаалтад багтлаа. Шагнал гардуулах ёслол ирэх сард Лос Анжелес хотоос шууд дамжуулагдана гэж Soompi мэдээлэв.
BTS болон BLACKPINK хоёулаа Favorite Music Group төрөлд нэр дэвшсэн бөгөөд BTS нийт гурван номинацтай байна. Тэд “SWIM” дуугаараа Favorite Song, “ARIRANG” цомгоороо Favorite Album төрөлд мөн өрсөлдөнө.
BLACKPINK-ийн Rosé Favorite Female Artist төрөлд нэр дэвшсэн бол Jennie нь Tame Impala-тай хамтарсан “Dracula” бүтээлээрээ Favorite Music Collaboration ангилалд нэрлэгдэв. Харин “KPop Demon Hunters” анимейшн кино таван номинац авч, Favorite Animated Movie болон “Golden” дуугаараа Favorite Song from a Movie төрөлд багтлаа.
Мөн кинонд Rumi, Jinu хоёрын дуу хоолойг хүргэсэн Arden Cho, Ahn Hyo Seop нар тус тус Favorite Female Animated Voice from a Movie, Favorite Male Animated Voice from a Movie төрөлд нэр дэвшсэн байна. Үүнээс гадна Arden Cho, Ji-young Yoo, May Hong нар Favorite On-Screen Duo/Trio шинэ төрөлд өрсөлдөхөөр болжээ.
KATSEYE мөн Favorite Female Breakout Artist/Group төрөлд нэр дэвшсэн байна. 2026 Nickelodeon Kids’ Choice Awards энэ оны арваннэгдүгээр сарын 14-нд ET цагаар 8:00-д шууд цацагдана.



