Дуу хөгжимУрлаг
XG-ийн Dallas, Mexico City тоглолтууд цуцлагдлаа

XG хамтлагийн “THE CORE” аялан тоглолтын Dallas болон Mexico City-н тоглолтууд цуцлагдсаныг зарлалаа. Мэдээллийг XG аравдугаар сарын 6-нд KST цагаар нийтэлж, “урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас” ийм шийдвэр гарсныг мэдэгдсэн байна.
Dallas дахь тоглолт арваннэгдүгээр сарын 17-нд, Mexico City дэх тоглолт арваннэгдүгээр сарын 22-нд болохоор төлөвлөгдсөн байсан. XG-ийн мэдээлснээр, бүх тасалбарын төлбөрийг буцаан олгох бөгөөд худалдан авсан сайтаар нь дамжуулан буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэжээ. Soompi-ийн мэдээлснээр, хамтлаг тоглолтоо биечлэн үзэхийг тэсэн ядан хүлээж байсан фенүүдээсээ хүлцэл өчсөн байна.



