Дуу хөгжимУрлаг
Onew, Zico нар “Tic Tac Toe” шинэ дуугаа гаргалаа

SHINee-ийн Onew, Zico нар хамтарсан шинэ уран бүтээлээ цацлаа. Тэдний “Tic Tac Toe (feat. Zico)” дуу аравдугаар сарын 7-ны 18:00 цагт KST цагаар гарсан бөгөөд Onew-гийн удахгүй гарах “Chakgak” сингл цомгийн хоёр дахь title track болж байна.
“Tic Tac Toe” нь R&B хип хоп төрлийн дуу бөгөөд хоёр хүний харилцааны нарийн мэдрэмж, үл ойлгогдох байдлыг тоглоомтой зүйрлэн илэрхийлжээ. Дуу нь “найз, хайртын хооронд” гэсэн тодорхойгүй үе шатны талаар Onew, Zico нарын өөр өөр өнцгийг төв болгосон байна.
Дууны үг болон хөгжмийн зохиолыг Onew, Zico нар хамтран бичиж, хөгжүүлсэн байна. Soompi-ийн мэдээлснээр уг дууны visualizer видео ч цацагджээ.



