Soompi: Нэг суултаар үзээд дуусгах 6 K-драм

Soompi нэг суултаар үзэж дуусгах боломжтой 6 K-драмыг онцолжээ. Эдгээр бүтээлүүд нь богино анги, хурдан өрнөлөөрөө романтик, сэтгэл хөдлөлтэй түүх хайж буй үзэгчдэд тохирч байна.
Эхнийх нь “Splash Splash Love” бөгөөд HIGHLIGHT-ын Yoon Doojoon, Kim Seul Gi нар тоглодог. Түүхэнд ахлах ангийн сурагч Dan Bi санамсаргүйгээр Joseon үе рүү очиж, тэнд Хаан Lee Do-тай учирснаар хоёр ангийн туршид өрнөх хайр дурлал эхэлнэ.
“Soundtrack #1” дээр Park Hyung Sik, Han So Hee нарын дүрүүд 20 жилийн найзын харилцаанаас илүү гүн мэдрэмж рүү шилжинэ. “My Secret Romance” нь Sung Hoon, Song Ji Eun нарын нэг шөнийн учралаас эхэлсэн, дараа нь гэр бүлийн компанид нь дахин уулзах түүхийг өгүүлнэ.
Мөн “Cinderella at 2AM” дээр Shin Hyun Been, Moon Sang Min нарын дүрүүд нууцаар болздог бол “Doona!”-д Suzy-гийн дүр болох Lee Doo Na олны анхаарлаас холдож, оюутан Lee Won Jun-тай нэг байшинд амьдрах үедээ дотносож эхэлнэ. Харин “Serendipity’s Embrace” нь Kim So Hyun, Chae Jong Hyeop нарын анхны хайр дахин учрахад хоёр дахь боломж олдох эсэхийг харуулна.



