Кино урлагУрлаг

Kim Ji Yeon, “Dive into You”-д Park Seo Ham-ын үхлийн өдрийг дахин туулна

Soompi-ийн мэдээлснээр, “Dive into You” драмын дараагийн ангид Kim Ji Yeon болон Jang Se Hyuk-хан дүрүүд Park Seo Ham-ын нас барсан тэр өдрийг дахин туулна. “Dive into You” нь WJSN-ын Kim Ji Yeon (Bona)-ыг Yoon Ha Na гэх алдартай жүжигчний дүрээр харуулж, түүний ихэр ах Yoon Ha Ru (Jang Se Hyuk)тай хамт цаг хугацааг ухраан өнгөрсөн рүү очиж, анхны хайрт Jung Woo Jae-ийн үхлээс сэргийлэхээр оролддог уран зөгнөлт, романтик драм юм.

Өмнөх ангид Yoon Ha Na, Yoon Ha Ru нар өнгөрсөн рүү буцсанаар ирээдүйг өөрчилж болдгийг ойлгосныхоо дараа Jung Woo Jae-ийн амийг аврахыг оролдсон ч тэдний үйлдлийн улмаас тэр Yoon Ha Na-ын бие хамгаалагч болж чадалгүй, гэнэт сураггүй алга болсон байна. Харин шинээр гарсан драмын шинэ гэрэл зургууд дээр тэд шагнал гардуулах ёслол болсон, Woo Jae амиа алдсан тэр өдөрт буцаж очсоныг харуулжээ.

Энэ удаа тэд Yoon Ha Na-ын мөшгөгчийн хэн болохыг тогтоох, сураггүй болсон Jung Woo Jae-г олохын зэрэгцээ, ирж буй дайралтаас Yoon Ha Na өөрийгөө хамгаалах ёстой. Yoon Ha Na улаан хивсэн дээр болгоомжтой ажиглан гарч ирэхэд, дуулга өмссөн нууцлаг хүн олны дундаас үзэгдэж, Yoon Ha Ru тайзны ар талд сэжигтнийг барихаар хүлээн, ширүүн зодоонд орно.

Ингээд хоёр ихэр Park Seo Ham-ын дүрийг олж, нууцлаг халдлага үйлдэгчийг илрүүлж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Драмын гуравдугаар ангийг 10-р сарын 3-ны Солонгосын цагаар 10:40-д үзүүлэхээр товложээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button