Кино урлагУрлаг

Lee Se Young “The Remarried Empress” драмд шинэ дүрээр гарчээ

Soompi-ийн мэдээлснээр, удахгүй нээлтээ хийх “The Remarried Empress” драм Lee Se Young-ийн дүр бүтээсэн Rashta-гийн шинэ гэрэл зургуудыг нийтэлжээ.

Алдарт вэб роман дээр үндэслэсэн энэ бүтээлд Shin Min Ah-гийн дүр болох Eastern Empire-гийн төгс хатан хаан Navier, Ju Ji Hoon-ы дүр Sovieshu-гийн урвалт, салалтын дараа Western Empire-гийн хунтайж Heinrey-тай гэрлэдэг тухай гарна. Харин Lee Se Young драмд язгууртан ордонд орж ирэхээсээ өмнө оргосон боол байсан Rashta-д хувирах бөгөөд шөнөдөө ордонд ирж, Sovieshu-гийн сэтгэлийг булаасны дараа түүний амьдрал эрс өөрчлөгдөнө.

Шинээр нийтлэгдсэн гэрэл зургууд дээр Rashta шинэ тансаг даашинз, унтлагын өрөөгөө анх хараад баяр хөөрөө нууж чадалгүй байгааг харуулжээ. Мөн тэрээр ордны ёс жаяг, дүрэм журамд суралцаж, өмнө нь огт танил бус байсан амьдралдаа аажмаар дасаж буйг үзүүлсэн байна.

Найруулагч Jo Soo Won Lee Se Young-ийг “Rashta шиг олон давхарга, нарийн төвөгтэй түүхтэй дүрийг хүчтэй оршихуйгаар амилуулсан” хэмээн магтжээ. “The Remarried Empress” арваннэгдүгээр сарын 4-нд цацагдана.

Холбоотой мэдээнүүд

Back to top button