Kim So Hyun, Choo Young Woo нарын “Between Steps” драмын үзүүлбэр гарлаа

ENA-гийн удахгүй нээлтээ хийх “Between Steps” драм анхны ангийнхаа богино үзүүлбэрийг нийтэллээ. Энэ бүтээл нь талийгаач найруулагч Ahn Pan Seok-ын шинэ романтик драм бөгөөд “Something in the Rain”, “One Spring Night”, “The Midnight Romance in Hagwon” зэрэг бүтээлүүдийг найруулж байсан юм.
Драмд усанд сэлэлтийн тамирчнаас болсон Park Min Jae-ийн дүрд Choo Young Woo, замаа олох гэж буй магистрант Im Yoo Jin-ийн дүрд Kim So Hyun тоглож байна. Шинэ үзүүлбэрт Im Yoo Jin автобус хөөж гүйгээд унасны дараа өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй Park Min Jae түүн дээр очиж, ус өгч, шархыг нь алчуураар арчихыг санал болгодог.
Үүний дараа тэрээр Im Yoo Jin-ий эвдэрсэн гутлыг авч, өсгийг нь хоёуланг нь салгаж өгдөг. Park Min Jae энэ нь хоёр хөлийн уртыг тэнцвэртэй байлгаж, зөв алхахад тусална гэж тайлбарлаад, гутлаа өмсөн алхаж үзэхийг түүнээс хүсдэг.
“Between Steps” 10-р сарын 5-нд Солонгосын цагаар 22:00-д нээлтээ хийнэ. Мэдээллийг Soompi-оос үндэслэн хүргэлээ.



