Aston Martin эхний EV-ээ 2033 оноос хойшлууллаа

Aston Martin-ийн анхны цэвэр цахилгаан автомашин 2033 оноос өмнө гарахгүй, бүр 2035 он хүртэл хойшлох боломжтойг CEO Adrian Hallmark энэ долоо хоногт мэдэгдлээ. Тэрээр өмнө нь дурдсан 2030 оны зорилтоо ийнхүү дахин сунгасан байна.
Motor1-ийн мэдээлснээр энэ шийдвэр нь бензин хөдөлгүүртэй загваруудад шууд нөлөөлөхгүй. Hallmark-ийн хэлснээр V8 болон V12 хөдөлгүүрүүдийг 2035 он хүртэл ашигласаар байх төлөвтэй бөгөөд Aston Martin электрик загвараа хэзээ, ямар зах зээлд гаргахыг одоо ч судалж байна.
Тус компани Lucid-тай байгуулсан гэрээгээр цахилгаан технологи ашиглах боломжтой. Hallmark-ийн хэлснээр хойшлуулсан нь технологи илүү шинэчлэгдсэн үед уг хамтын ажиллагааг идэвхжүүлэх давуу тал болж байна.
Мөн Aston Martin-ийн ирээдүйн хөтөлбөрт hybrid шийдэл багтсан ч plug-in hybrid-ыг гол хувилбар гэж үзэхгүй байна. Тиймээс ойрын жилүүдэд брэндийн гол дүр зураг нь V8, V12 хөдөлгүүртэй хэвээр үлдэхээр байна.



