Honda Civic Type R 2027 онд АНУ-д шинэчлэгдэж, Европт зогслоо

Honda 2027 оны Civic Type R-ийг АНУ-д шинэчилж, илүү тогтвортой, тав тухтай, тоноглол сайтай болголоо. Motor1-ийн мэдээлснээр уг загвар энэ сард АНУ-ын дилерүүдэд хүрэхээр байна.
Шинэчлэлд томорсон урд сараалж, гүн front splitter багтсан нь хөргөлт болон аэродинамикийг сайжруулах зорилготой. Мөн +R mode-ийн амортизаторын тохиргоог өөрчилж, замын барилт, тогтвортой байдлыг дээшлүүлжээ. Тоормосны педалийн холбоосыг нарийвчилж, араа буулгах үеийн rev-matching-ийг хурдлуулсан байна.
Салоны хувьд Heated front seats стандартаар орж ирсэн, мөн Ultrasuede бүрээс, шинэ хээтэй самбарын чимэглэл, хоёр USB-C оролт нэмэгджээ. Built-in Google, Google Maps, Google Play болон сайжруулсан жолоодлогын туслах системүүд ч багтсан байна.
2027 Civic Type R-ийн үнэ 49,990 ам.доллараас эхэлж, өмнөхөөс 1,300 ам.доллараар өссөн ч тоноглол, техник шинэчлэлээрээ илүү болсон. Харин Европт энэ загвар илүү чангарсан журамтай холбоотойгоор худалдаанаас хасагдаж байна.



