Авто

Alfa Romeo шинэ концептоо Cuorerosso гэж нэрлэлээ

Alfa Romeo шинэ концепт автомашиныхаа нэрийг зарлалаа. Cuorerosso нэртэй энэ загварыг энэ сарын Paris Motor Show дээр танилцуулах бөгөөд хэвлэлийн бага хурал нь 10-р сарын 12-нд товлогджээ.

Motor1-ийн мэдээлснээр, шинэ teaser бичлэгт машины спортлог дүр төрх, намхан хамар, нарийхан урд гэрэл, арын гэрлийн бүдэг дүрс харагдсан байна. Дууны хэсэгт V6 хөдөлгүүрийн мэт өнгө аястай exhaust note сонсогдсон ч хөгжмийн ая нь дэлгэрэнгүйг нуужээ.

Alfa Romeo-ийн хэлснээр Cuorerosso гэдэг нь “зүрх” ба “улаан” гэсэн утгатай Итали үгсийг хослуулсан нэр бөгөөд брэндийн мөн чанарыг илэрхийлнэ. Одоогоор техникийн мэдээлэл тодорхойгүй ч энэ концепт нь тус брэндийн ирээдүйн дизайн, чиг хандлагыг урьдчилан харуулж магадгүй.

Үүний зэрэгцээ Alfa Romeo АНУ-ын зах зээл дээрх борлуулалтын дарамтаа давж гарахыг оролдож байна. Тус компани ирээдүйд шинэ compact crossover болон Maserati-тай хамтарсан тусгай загвар гаргахаа өмнө нь мэдэгдсэн.

Холбоотой мэдээнүүд

Back to top button