BMW том SUV нэмэхийн тулд загваруудаа цөөлнө

BMW шинэ 3 Series-ийг танилцуулсны дараа дэлхийн загварынхаа бүрэлдэхүүнийг өөрчилж, зарим model-оо цомхотгож, АНУ-д илүү том SUV нэмэхээр бэлдэж байна.
Motor1-ийн мэдээлснээр BMW нь зах зээл бүрт илүү оновчтой, өгөөж өндөртэй загваруудад төвлөрөхийг хүсэж байгаа бөгөөд AI-г хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт, дараах үйлчилгээний шатанд өргөн ашиглахаар төлөвлөжээ.
Шинэ SUV-ийн нэр, үнэ, хэмжээ, нээлтийн хугацаа одоогоор зарлагдаагүй байна. Гэхдээ X7-оос дээш байрлах нь тодорхой бөгөөд BMW үүнийг АНУ-ын зах зээлд тусгайлан чиглүүлсэн “additional offering” гэж тодорхойлжээ.
Үүний зэрэгцээ 2 Series Active Tourer зэрэг загварууд жагсаалтаас хасагдах төлөвтэй. BMW мөн Хятадад орон нутгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, 2030 он гэхэд тэнд борлуулж буй автомашиныхаа дор хаяж 95 хувийг дотооддоо үйлдвэрлсэн байх зорилт тавьсан байна.



