Life
RIIZE хамтлагийн Anton Saint Laurent-ийн шинэ элч боллоо

Soompi-гийн мэдээлснээр, RIIZE хамтлагийн Anton нь Францын тансаг зэрэглэлийн Saint Laurent брэндийн шинэ brand ambassador-аар албан ёсоор томилогдлоо. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Парист болсон Saint Laurent-ийн 2027 оны хавар/зун цуглуулгын үзүүлбэрт оролцсон байна.
Anton хэлэхдээ Saint Laurent-ийг удаан хугацаанд таашааж ирсэн бөгөөд хамтран ажиллах боломж олдсондоо баярлаж, талархаж байгаагаа илэрхийлжээ. Мөн брэндийн ертөнц рүү илүү гүнзгий нэвтрэх нь түүнд шинэ урам зориг өгнө гэж найдаж буйгаа дурдсан байна.
Тэр мөн өөрийн өвөрмөц хэв маягаараа брэндийг сайн төлөөлөхийг хүсэж байгаагаа хэлжээ. Харин Парижийн Загварын долоо хоногт хийсэн энэ аялал нь Saint Laurent-ийн элчийн хувиар оролцсон түүний анхны албан ёсны арга хэмжээ байв.



