2027 Jeep Cherokee Trailhawk 44,625 ам.доллараас эхэлнэ

Jeep шинэ 2027 Cherokee Trailhawk-аа захиалгад нээж, үнэ нь destination charge-тэйгээ нийлээд 44,625 ам.доллараас эхэлж байна. Энэ хувилбар нь зөвхөн гаднаа “off-road” харагдахгүй, бодит бартаат замын тоноглолтойгоороо онцлог.
Motor1-ийн мэдээлснээр Trailhawk нь хоёр шатлалт transfer case, Lock Mode-той Active Drive II 4×4, арын тэнхлэгийн түгжээ, нэмэгдсэн газрын цэвэрлэгээ, all-terrain дугуй, steel skid plate зэрэгтэй. Jeep мөн стандарт Cherokee-ийн 1.6 литрийн турбо, 4 цилиндртэй hybrid хүчний агрегатыг хадгалсан бөгөөд 210 морины хүч, 31 MPG combined зарцуулалттай гэж тооцоолжээ.
Дотор талдаа 10.3 инчийн дижитал самбар, 12.3 инчийн төв дэлгэцтэй UConnect систем суусан байна. Үйлдвэрлэл нь энэ оны сүүлээр Мексикийн Toluca Assembly Complex-д эхэлнэ.



