Shin Min Ah “The Remarried Empress”-ийн эзэн хатны дүрийг харууллаа

Soompi-ийн мэдээлснээр “The Remarried Empress” кино драм Shin Min Ah-ийн бүтээсэн Navier дүрийн шинэ гэрэл зургуудыг нийтэлжээ. Тэрээр Зүүн эзэнт гүрний төгс эзэн хатан Navier-ийн тансаг хувцас, төрөл бүрийн үсний засалтай дүр төрхөөр үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Уг бүтээл нь ижил нэртэй алдарт web novel-оос сэдэвлэсэн бөгөөд Navier-ийг нөхөр Sovieshu (Ju Ji Hoon) нь Rashta (Lee Se Young)-тай гэр бүлээс гадуурх харилцаатай болж, салах мэдэгдэл өгсний дараа өрнөдийн эзэнт гүрний хан хүү Heinrey (Lee Jong Suk)-тэй дахин гэрлэхээр шийдэх үйл явдлыг өгүүлнэ. Шинээр нийтлэгдсэн зургууд дээр Shin Min Ah нь эзэнт гүрнээ удирдах үедээ харуулдаг хатуу чанга бардам төрхөөс эхлээд салахтай нүүр тулах үеийн нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлжээ.
Shin Min Ah Navier-ийн тухай “Sovieshu-гийн салах мэдэгдлээс болж шархалсан ч тэр эрхэмсэг байдлаа алдаагүй, маш дулаан, зорилготой эзэн хатан” гэж ярьсан байна. Найруулагч Jo Soo Won түүнийг анхнаасаа сэтгэл татам дүр гэж үзсэнээ хэлж, Shin Min Ah-ийн тоглолт Navier-ийн дулаан мэдрэмж дундах хүйтэн харцыг сайн илэрхийлж байгааг онцолжээ. Зохиолч Yeo Ji Na ч Shin Min Ah дүрд орсноор Navier-ийн цар хүрээ тэлсэн гэж дурдсан байна.
“The Remarried Empress” арван нэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийнэ.



