2027 Nissan Rogue Hybrid 11 сард АНУ-д худалдаанд гарна

Motor1-ийн мэдээлснээр 2027 Nissan Rogue Hybrid АНУ-ын зах зээлд 2026 оны 11 сард хүрч, Nissan-ийн E-Power системтэй анхны эрлийз Rogue болох гэж байна. Энэ нь тус брендийн АНУ дахь hybrid шилжилтийн эхлэл юм.
Шинэ SUV нь 1.5 литрийн турбо хөдөлгүүр, хоёр цахилгаан мотор, 1.67 кВт.ц батарей хослуулж, нийт 225 морины хүч, 171 lb-ft мушгих хүч гаргана. Цахилгаан моторууд дугуйг шууд хөдөлгөдөг бол бензин хөдөлгүүр зөвхөн генераторын үүрэгтэй бөгөөд стандарт all-wheel drive-тэй ирнэ.
Үнийн хувьд $35,490-оос эхэлнэ. Эхний ээлжид SR trim нь SR Technology Package-тайгаар худалдаанд гарч, дараа нь SV, SR, Platinum хувилбарууд 2027 оны эхээр нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.
Nissan мөн Kicks болон ирээдүйн V6 hybrid пикапуудаар E-Power-ийг өргөтгөхөө мэдэгдсэн. Компанийн зорилго нь 2030 он гэхэд hybrid-ийг Хойд Америкийн гол хөдөлгүүрийн сонголт болгох юм.



