Авто

Dacia Hipster: 2027 онд €11,000 орчим үнэтэй EV гарах магадлалтай

Motor1-ийн мэдээлснээр Dacia-ийн жижиг Hipster концепцийн үйлдвэрлэлийн хувилбар 2027 онд Их Британийн зах зээлд ойролцоогоор £9,500, өөрөөр хэлбэл 12,700 ам.долларын үнэтэй гарч магадгүй байна. Гэхдээ Renault Group-ийн удирдлагын эцсийн зөвшөөрөл хараахан гараагүй бөгөөд албан ёсоор батлагдаагүй хэвээр байна.

Hipster нь гурван метр урт, дөрвөн суудалтай хотын цахилгаан машин байх төлөвтэй. Түүнийг L7e ангиллаар хөгжүүлэхээр ярьж байгаа бөгөөд энэ нь 450 кг-аас хэтрэхгүй жин, 15 кВт хүртэлх тасралтгүй чадал, 90 км/цагийн дээд хурдтай байхыг шаарддаг.

Мөн үнэ бууруулахын тулд Хятадын Shiyan дахь үйлдвэрт үйлдвэрлэх хувилбар яригдаж байна. Батерей нь ойролцоогоор 15 кВт.ц, ачааны багтаамж нь арын суудлыг эвхэхэд 500 литр хүртэл нэмэгдэхээр байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button