Honda 2027 Passport TrailSport-ын үнийг нэмлээ

Honda 2027 Passport TrailSport-оо дилерүүдэд хүргэж эхэлсэн бөгөөд шинэ загварын үнэ $49,995-оос эхэлж байна. Энэ нь өмнөхөөс $1,345-оор өссөн дүн бөгөөд өсөлт нь зөвхөн тоноглолын өөрчлөлт бус, доод явах эд ангид хийгдсэн бодит шинэчлэлтэй холбоотой гэж Motor1 мэдээлжээ.
TrailSport нь одоо 9.65 инчийн газраас өндөрлөгтэй болсон нь 2026 оны хувилбараас 1.38 инчээр дээшилсэн үзүүлэлт. Honda энэ хувилбарын гол suspension-ийн ойролцоогоор 70 хувийг шинэчилж, урд subframe болон урд driveshaft-ыг ч өөрчилсөн байна.
TrailSport дээр өмнө нь зөвхөн TrailSport Elite-д байсан heated steering wheel, TrailWatch камерын систем нэмэгдэж, General Grabber A/T Sport дугуй стандарт тоноглол болжээ. Бүх 2027 Passport хувилбарууд 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй хэвээр байна.
Honda-ийн мэдээлснээр Passport TrailSport нь 2026 оны дунд үеэс хойш нийт борлуулалтын 80 гаруй хувийг эзэлж байгаа нь энэ хувилбарын эрэлт өндөр байгааг харуулж байна.



