Трамп AI-ийг “Super Intelligence” гэж нэрлэхийг тушаав

АНУ-ын засаг захиргаа цаашид “artificial intelligence” гэх нэрийг албан ёсоор ашиглахгүй боллоо. Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ захирамж гаргаж, төрийн бүх вэбсайт, бодлогын баримт бичиг, хэвлэлийн мэдээнд AI-ийг зөвхөн “Super Intelligence” гэж нэрлэхийг үүрэг болгожээ.
Цагаан ордны тайлбараар энэ өөрчлөлт нь зөвхөн нэр томьёоны асуудал биш. Технолoгийн ирээдүй, АНУ-ын хиймэл оюуны бодлого, олон улсын өрсөлдөөнд улс төрийн өнгө аяс нэмж байна.
Трамп шинэ нэршил нь илүү хүчтэй, илүү ойлгомжтой гэж мэдэгдсэн байна. Харин бизнесийн тал дээр энэ шийдвэр нь төрийн хэллэг, зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчинд шууд нөлөөлж болзошгүй. Ялангуяа AI startup-ууд, платформууд, бодлого боловсруулагчдын хувьд нэршлийн өөрчлөлт нь АНУ технологийн уралдаанд хэрхэн байр сууриа тодорхойлж байгааг харуулж байна.



