Sung Hoon шинэ романтик драмд чадварлаг CEO болжээ

Soompi-ийн мэдээлснээр, удахгүй цацагдах “What a Boss Wants” драм Sung Hoon-ы дүрийг шинээр танилцууллаа. Тэрээр энтертайнмент компанийн CEO, AI-ийн чиглэлээр мэргэжилтэй ч амтлах мэдрэмжгүй chaebol залуу Kwon Do Hyuk-ийг бүтээнэ.
“What a Boss Wants” нь ижил нэртэй вэб романаас сэдэвлэсэн романтик драм бөгөөд Kwon Do Hyuk өөрийн амьдралд сонссон нэгэн хоолойны эзнийг олж, түүний дууг агуулсан цомгоор дамжуулан Lee Eun Chae-тэй учирч буй тухай өгүүлнэ. Lee Eun Chae-ийн дүрд Oh Se Young тоглож, indie хамтлагийн гол хоолой болно.
Шинээр нийтлэгдсэн зургууд дээр Sung Hoon цэмцгэр костюм, хүйтэн харцаар Kwon Do Hyuk-ийн чанга, тооцоотой төрхийг илэрхийлжээ. Продакшны баг түүний бие галбир, дүр төрх, итгэлтэй харизм нь дүрийн олон талт өнгө төрхийг тодотгож байгааг онцолсон байна.
“What a Boss Wants” нь арваннэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийхээр товлогджээ.



