Есдүгээр сарын брэндийн нэр хүндийн жагсаалтыг RESCENE тэргүүлэв

Сoompi-гийн мэдээлснээр Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн есдүгээр сарын бүх оддын брэндийн нэр хүндийн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтыг наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 29-ний хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, медиа мэдээлэл, хэрэглэгчдийн оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн хандлагын үзүүлэлтээр тооцжээ.
RESCENE энэ сард ч тэргүүн байраа хадгалж, 10,516,714 онооны брэндийн нэр хүндийн индекс авсан байна. Энэ нь наймдугаар сараас 3.31 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хөлбөмбөгчин Сөн Хын Мин (Son Heung Min) 373.02 хувиар огцом өсөж, 8,514,454 оноотойгоор хоёрдугаар байрт жагсжээ. Харин Лим Ён Үн (Lim Young Woong) 8,104,844 оноотойгоор гуравдугаар байрт орсон бөгөөд өмнөх сараас 11.94 хувиар өссөн байна.
BTS 7,712,076 оноогоор дөрөвдүгээр байрт, Ю Жэ Сок (Yu Jae Seok) 6,274,256 оноогоор эхний тавыг бүрдүүлжээ. Топ 30-д мөн BLACKPINK, IVE, SEVENTEEN, Song Kang, ATEEZ, Stray Kids, NCT, TWICE, aespa, EXO, SHINee, Shin Min Ah зэрэг нэрс багтсан байна.



