Инээдмийн жүжигчид Ким Хэ Жун, Ким Сын Хе нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Soompi-гийн мэдээлснээр, инээдмийн жүжигчид Kim Hae Jun болон Kim Seung Hye нар анхны хүүхдээ өлгийдөн авч, эцэг эх боллоо. Kim Seung Hye есдүгээр сарын 29-нд өөрийн соц сүлжээнд охиноо төрүүлснээ зарлаж, төрсний дараах сэргэлтийн өрөөнд авсан хоёр зургийг нийтэлжээ.
Зургууд дээр Kim Seung Hye охиноо тэвэрч, ээж болсны аз жаргалтай мөчөө хуваалцаж байгаа нь харагдана. Харин нөхөр Kim Hae Jun түүний хажууд зогсон, охиноо бахархалтайгаар харж буйгаар дүрслэгджээ.
Kim Seung Hye мөн “бидний Doongyi өглөө мэндэллээ” хэмээн бичиж, байгалийн төрөлтөөр төрснөө дурдсан байна. Тэрбээр эцэг эх болсондоо сэтгэл хөдөлж байгаагаа илэрхийлээд, охиноо хайраар сайн өсгөнө гэжээ.
Kim Seung Hye 1987 онд төрсөн бөгөөд 2007 онд SBS-ээр дамжуулан хошин урлагийн гараагаа эхэлсэн. Тэрбээр өөрийн үеийн инээдмийн жүжигчин Kim Hae Jun-тай 2024 оны аравдугаар сард гэрлэж, энэ оны тавдугаар сард жирэмсэн болсноо мэдэгдсэн юм.



