Life

SM Entertainment Лим Юна, aespa-ийн Винтерийг хамгаалж хуулийн арга хэмжээ авна

Soompi-гийн мэдээлснээр SM Entertainment нь Лим Юна (Lim Yoona) болон aespa хамтлагийн Winter-ийг чиглэсэн хортой пост, мөн хууль бусаар бүтээсэн AI зурагтай холбоотойгоор хуулийн арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. Тус агентлаг есдүгээр сарын 28-нд Лим Юнагийн дүр төрхийг зөвшөөрөлгүй ашиглан хийсэн AI зураг, түүн дээр үндэслэсэн худал мэдээлэл тараасан этгээдүүдийн эсрэг эрүүгийн гомдол гаргасан гэжээ.

SM Entertainment мөн aespa-ийн Winter-ийг чиглэсэн худал мэдээлэл түгээх, гүтгэх, доромжлох, бэлгийн дарамт үзүүлэх зэрэг хортой агуулгыг X (хуучнаар Twitter), Instagram, YouTube, TheQoo, Instiz, DC Inside, Women’s Generation, Nate Pann зэрэг олон платформд нийтэлж буйг дурдсан байна. Агентлагийн хэлснээр тэд хууль зүйн багийн дүгнэлтийн дагуу эрүүгийн гомдол зэрэг шат дараатай арга хэмжээ авна.

Түүнчлэн SM Entertainment нь фэнүүдийн “KWANGYA 119”-өөр дамжуулсан мэдээлэл болон өөрийн хяналтаар нотлох баримт тогтмол цуглуулж, уран бүтээлчдийн эрхийг зөрчсөн постуудын эсрэг “хатуу, буулт хийхгүй” байр суурь баримталж байгаагаа онцолжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button