Life
Han Da Gam 46 насандаа анхны хүүхдээ өлгийдлөө

Жүжигчин Han Da Gam (Хан Да Гам) 46 насандаа анхны хүүхдээ төрүүлжээ. Soompi-гийн мэдээлснээр тэрээр есдүгээр сарын 28-нд Instagram хуудсаараа дамжуулан хүүгийнхээ төрснийг мэдэгдэж, нярайн хөлийн зургуудаас хуваалцсан байна.
Тэрбээр нийтлэлдээ хүүхдээ эрүүл, аюулгүй мэндэлсэнд баярлаж байгаагаа илэрхийлж, жирэмсний үеийн хэцүү мөчүүдийг даван туулсандаа талархсан сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн өөрөө сайн байгаа бөгөөд бие нь сайхан тэнхэрч байгааг дурдсан байна.
1980 онд төрсөн Han Da Gam 2020 онд бизнес эрхлэгчтэй гэрлэсэн бөгөөд зургаан жилийн дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард жирэмсэн болсноо зарлаж байсан юм. Тэрээр шинэ төрсөн хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэж хэлжээ.



