Технологи

Apple-д $5.7 тэрбумын цохилт: haptic патентын хэрэг

Apple дахин том шүүхийн цохилт авлаа. АНУ-ын Сан-Диегогийн холбооны тангарагтны шүүх haptic технологийн компани Taction-д 5.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.

Маргаан нь Apple Watch, iPhone дээрх Taptic Engine-тэй холбоотой. Taction-ийн хэлснээр Apple хоёр патентыг нь зөвшөөрөлгүй ашиглаж, төхөөрөмжийн чичиргээ, хүрэлцэх мэдрэмж үүсгэдэг технологийг хуулбарласан гэж үзжээ.

Шүүх Taction-ийн талд орж, хоёр патентийн хэд хэдэн шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Энэ хэрэг Apple-д зөвхөн хөрөнгө мөнгөний биш, харин бүтээгдэхүүний үндсэн интерфэйс дээрх IP эрсдэлийг дахин санууллаа.

Хэрэв энэ шийдвэр баталгаажвал Apple-ийн патентын хамгаалалт, нийлүүлэгчидтэй хийх гэрээ, ирээдүйн haptic хөгжүүлэлтэд том дарамт болж мэднэ. Мөн AI, wearable, mobile төхөөрөмжүүдэд жижиг мэт харагддаг UX технологи хүртэл хэдэн тэрбумын үнэлгээтэй маргаан үүсгэж болдгийг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button