Хятадын AI компани Хөрөнгийн зах зээлийн томоохон өгөгдөлтэй холбогдлоо

Хятадын хиймэл оюуны стартап Moonshot нь загвараа Уолл Стритийн тэргүүлэх өгөгдөл нийлүүлэгчидтэй холбож чадсанаа зарлалаа.
Компанийн мэдээлснээр, хөрөнгө оруулалтын банкны томоохон тоглогч CICC-ээс эхлээд венчур хөрөнгө оруулагчид хүртэлх санхүүгийн салбарын нөлөө бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна. Энэ нь Moonshot-ийн AI загварыг зөвхөн ерөнхий хэрэглээнд бус, санхүүгийн зах зээлийн өндөр нарийвчлал шаардсан орчинд ашиглах боломжийг өргөжүүлж байгаа хэрэг.
Сүүлийн саруудад AI компаниуд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын судалгаа, дата шинжилгээний салбарт улам хүчтэй нэвтэрч байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд бодит цагийн мэдээлэл, зах зээлийн хандлага, компанийн өгөгдлийг хурдан боловсруулах чадвар нь өрсөлдөөний гол давуу тал болжээ.
Moonshot-ийн энэ алхам нь Хятадын AI стартапууд дэлхийн санхүүгийн экосистемд илүү гүн шингэж эхэлснийг харуулж байна.



