Amazon-ийн гэрээ Generac-ийн хувьцааг 40 гаруй хувиар өсгөлөө

Amazon Generac-тай байгуулсан шинэ тохиролцооны хүрээнд тус компанийн хувьцааг худалдан авах эрх авчээ. Ингэснээр цахилгаан үүсгүүр үйлдвэрлэгч Generac-ийн хувьцааны ханш нэг өдрийн дотор 40 гаруй хувиар огцом өсөв.
Энэхүү эрх нь Amazon-д нийт 340 сая ам.доллар хүртэлх Generac-ийн хувьцааг тодорхой нөхцөлөөр худалдан авах боломж олгож байна. Талуудын хамтын ажиллагаа нь Amazon-ын дата төвүүдэд нөөц цахилгаан хангамжийн генератор нийлүүлэх гэрээтэй холбоотой.
Хиймэл оюун, үүлэн тооцооллын эрэлт нэмэгдэхийн хэрээр дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ өсөж, найдвартай нөөц эх үүсвэрийн ач холбогдол улам нэмэгдэж байна. Тиймээс энэ хэлцэл Generac-ийн хувьд томоохон боломж төдийгүй, зах зээлд Amazon-ын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэр том хэмжээнд хүрснийг харуулж байна.



