AI зохиосон гэрчүүдээр баригдсан өмгөөлөгч 5 мянгаар торгуульлав

Нью-Мексикийн Дээд шүүх нэг өмгөөлөгчийг хиймэл оюун ухаанаар зохиогдсон гэрч, хуурамч цагдаагийн мэдүүлэг шүүхэд оруулсан хэргээр 5,000 ам.доллараар торголоо. Энэ нь AI-г шүүхийн ажилд хяналтгүй ашиглавал ямар эрсдэлтэйг тод харуулсан хэрэг боллоо.
Reuters-ийн мэдээлснээр өмгөөлөгч Стивен Ааронс өөрийн үйлчлүүлэгчийн хүн амины ялтай холбоотой давж заалдах гомдолд AI-гаар бэлтгэсэн материал ашигласан байна. Гэхдээ тэр баримт дотор нь огт байгаагүй гэрч, буруу бууны тухай мэдүүлэг, сэжигтний хувцаслалт хүртэл зохиомлоор орсон байжээ.
Шүүх түүнийг баримтын баталгааг шалгаагүй гэж үзэж, “AI-generated brief”-ийг нягтлах үүргээ биелүүлээгүй хэмээн contempt тогтоов. Энэ хэрэг нь хууль, бизнесийн салбарт AI-г ашиглахдаа хүний шалгалт заавал хэрэгтэйг сануулж байна.



