Кино урлагУрлаг

Nam Ji Hyun, Kim Jae Yeong нарын “Make Me Tingle” нарийн товыг зарлалаа

Nam Ji Hyun, Kim Jae Yeong нарын шинэ уран зөгнөлт, романтик комеди “Make Me Tingle” аравдугаар сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ. Soompi-ийн мэдээлснээр тус драмын зураг авалтын бэлтгэлийг харуулсан шинэ зураг, видео есдүгээр сарын 9-нд нийтлэгдсэн байна.

“Make Me Tingle” нь хайр бол чухам юу болохыг бүрэн ойлгож амжаагүй Gong Yeon Su (Nam Ji Hyun) болон түүнийг огт өөр ертөнцөд хөтлөх Dokgo Dal (Kim Jae Yeong) хоёрын тухай залуусын хаотик ром-ком байна. Nam Ji Hyun-гийн дүр Gong Yeon Su нь уламжлалт гэр бүлд өссөн, ёс журамд хатуу ханддаг маркетер бол Kim Jae Yeong-ын бүтээсэн Dokgo Dal нь секс тоглоомын стартапын гүйцэтгэх захирал юм.

Зохиолын уншлагын үеийн бичлэгт Nam Ji Hyun дүрийнхээ хайр дурлалын талаарх хатуу байр суурийг, Kim Jae Yeong нь Dokgo Dal-ын тайван атлаа үл хөндөгдөх өнгө аясыг тод харуулсан байна. Хоёр дүрийн эсрэг тэсрэг хандлага мөргөлдөх бүрт тэдний маргаанч, хөгжилтэй хими ажиглагдаж, шинэ цувралд хүлээлт улам нэмэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button