Технологи

ChatGPT таны муу зургыг хүртэл зураг болгоно

OpenAI ChatGPT-д зураг үүсгэх шинэ арга нэмлээ. Тодруулбал, одоо та юуг хүсэж байгаагаа тайлбарлахаас гадна шууд өөрийнхөө эскиз, балны зургаар зааж өгч болно.

“Sketch” нэртэй энэ функц ChatGPT Images 2.5-ийн нэг хэсэг болж ирлээ. @Sketch гэж бичихэд зурдаг цонх нээгдэж, та маш бүдэгхэн ноорог ч зурсан бай ChatGPT түүнийг илүү бодит, дэлгэрэнгүй AI зураг болгон хувиргах боломжтой.

Энэ нь контент бүтээгчид, дизайнерууд, маркетеруудын ажлыг хурдлуулж магадгүй. Ялангуяа санаагаа үгээр тайлбарлахад төвөгтэй үед ноорог шууд чат дотороосоо өгөх нь цаг хэмнэнэ. OpenAI мөн зурган дээр хэсэгчлэн сэтгэгдэл үлдээх боломж нэмжээ. Өөрөөр хэлбэл, AI зурагтай “ярилцах” процесс илүү нарийн, илүү ашигтай болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button