БизнесХөрөнгийн зах зээл

Далай тээврийн байгууллагууд геополитикийн хямралын эрсдэлд анхааруулав

Дэлхийн 18 далай тээврийн байгууллага улс төр, геополитикийн хурцадмал байдал улам нэмэгдэж, олон улсын усан тээвэрт ноцтой дарамт үүсэж байгааг анхаарууллаа.

Тэдний хэлснээр, “shadow fleet” буюу хяналт сул, ил тод бус хөлөг онгоцны сүлжээ тэлж байгаа нь тээврийн аюулгүй байдал, даатгал, зохицуулалтын системд шинэ эрсдэл нэмж байна.

Ийм нөхцөл байдал үргэлжилбэл нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, бараа тээвэрлэлтийн зардал өсөх, олон улсын худалдааны урсгал саарах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Далай тээвэр бол дэлхийн худалдааны гол судас. Харин геополитикийн маргаан, хориг арга хэмжээ, эрсдэлтэй тээврийн сүлжээний огцом өсөлт нь тэр судасанд дарамт үүсгэж эхэлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button