Apple-ийн 9/9 эвент дээр юу нуугдаж байна?

Apple есдүгээр сарын 9-нд хийх эвентээрээ энэ жилийн хамгийн том сюрпризээ дэлгэх гэж байна. Энэ бол Жон Тернус CEO болсноос хойших анхны том тайз бөгөөд анхаарлын төвд iPhone 18 цувралын эхний загварууд байх магадлалтай.
Хамгийн сонирхолтой нь удаан яригдсан эвхэгддэг “iPhone Ultra” гарч ирж магадгүй. Хэрэв үнэн бол Apple Samsung-ийн Galaxy Z Fold 8-ын дараахан foldable зах зээлд хүчтэй орж ирнэ гэсэн үг.
Энэ эвент зөвхөн шинэ утас танилцуулах биш. Apple-ийн шинэ удирдлага, бүтээгдэхүүний шинэ стратеги, мөн ухаалаг утасны зах зээл дээрх өрсөлдөөн хаашаа эргэж байгааг харуулах дохио болно. Хэрэв Apple foldable ангилалд орвол нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хөрөнгө оруулагчдын хүлээлт, premium сегментийн өрсөлдөөнд шууд нөлөөлнө.
Эвентыг шууд үзэх боломжтой бөгөөд Apple уламжлал ёсоор томоохон аппаратын шинэчлэлээ эндээс эхлүүлдэг.



