Технологи
Instagram хиймэл профайлд чанга гараа үзүүлнэ

Instagram хуурамч мэт харагддаг AI инфлюенсерүүдийн асуудалтай эцэст нь эрчимтэй тэмцэж эхэллээ. Тус платформ “AI creator” шошгыг “AI-generated profile” гэж өөрчилж, профайл дээрх хүн бодит биш, хиймэлээр бүтээгдсэн гэдгийг илүү тод харуулах гэж байна.
Instagram-ын хэлснээр хэрэглэгчид “эхэндээ хүн шиг харагдаад, дараа нь AI байсан”-ыг мэдээд дургүйцдэг болсон. Тиймээс одоо өөрсдийгөө тэмдэглээгүй AI профайлуудыг илрүүлж, хайлт ба харагдах байдлыг нь хязгаарлах төлөвтэй байна.
Энэ өөрчлөлт нь зөвхөн нэрний асуудал биш. AI инфлюенсерүүдийн тоо өсөх тусам итгэлцэл, сурталчилгааны зах зээл, контентын үнэлэмж дээр том нөлөө үзүүлж байна. Бизнесийн хувьд энэ бол платформууд AI-г илүү хатуу ангилж, ил тод байдлыг нэхэх шинэ үеийн дохио юм.



