D’Addario AI хөгжим ашигласнаа эцэст нь хүлээн зөвшөөрөв

Гитарын утасны D’Addario компани рекламын видеондоо AI ашигласнаа эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Хэдэн долоо хоногийн турш тус компани энэ мэдээллийг үгүйсгэж, дууны чанар, плагин, мастерингийн хэрэгслүүдээс үүдсэн алдаа гэж тайлбарлаж байсан ч нотолгоо нэмэгдсээр байв.
Одоо D’Addario Instagram дээрх анхны тайлбараа засаж, буруу мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Тэдний хэлснээр Suno зэрэг AI хөгжмийн хэрэгсэл тухайн промо контентын нэг хэсэг байсан аж.
Энэ хэрэг жижиг мэт харагдавч брэндүүдийн итгэлцэл, сурталчилгааны ил тод байдал, AI-г хэрхэн ашиглаж байгаагаа нээлттэй хэлэх шаардлагыг дахин сөхөж байна. Ялангуяа хөгжим, контент, маркетингийн салбарт “жинхэнэ” ба AI-гаар бүтээгдсэн зүйлсийн зааг улам бүдгэрч байгааг энэ кейс тод харууллаа.

