Pixel 11 инстаграмчдад зориулав уу?

Google Pixel 11-ээр контент бүтээгчдийг онилж байна. Шинэ “Creator Suite” нь камерын апп дотор шууд ажиллаж, бичлэг хийхээс эхлээд засварлаж, нийтлэх хүртэлх урсгалыг хурдлуулах зорилготой.
Үүнд teleprompter, дуу сайжруулагч, гадаад микрофоны түвшний тохиргоо, мөн сошиалд таарсан frame guide-ууд багтжээ. Өөрөөр хэлбэл, Google жирийн хэрэглэгчээс илүү YouTube, TikTok, Reels дээр тогтмол контент гаргадаг хүмүүст Pixel-ээ “ажлын хэрэгсэл” болгон санал болгож байна.
Энэ нь зүгээр нэг камерын шинэ функц биш. Creator зах зээлд орж ирж байгаа хөдөлгөөн нь Pixel-ийн борлуулалтад шууд нөлөөлж, Google-ийг content economy-ийн шинэ тоглогч болгож магадгүй. Хэрэв creator-уудыг татаж чадвал Pixel 11-ийн ялгарах цэг нь флагман үзүүлэлт биш, харин бүтээл туурвих хурд, эвтэйхэн workflow болох юм.


