Дэлхийн хамгийн том сан 184 тэрбум ам.долларын ашигтай гарч, SpaceX-д хөрөнгө оруулснаа анх удаа ил болгов

Дэлхийн хамгийн том sovereign wealth fund буюу төрийн хөрөнгө оруулалтын сан нэг жилийн дотор 184 тэрбум ам.долларын түүхэн ашигтай ажиллажээ. Сангийн нийт үнэлгээ одоогоор 2.34 их наяд ам.долларт хүрээд байна.
Хамгийн анхаарал татсан нь тус сан анх удаа SpaceX-д хөрөнгө оруулснаа ил болгосон явдал байв. Ингэснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй стартапуудын нэгт орсон төрийн томоохон хөрөнгө оруулагчдын эгнээнд багтлаа.
Тус сан дан ганц технологийн салбараар хязгаарлагдахгүй, 60 орны 7000 гаруй компанид хувь эзэмшдэг өргөн багцтай. Ийм цар хүрээтэй хөрөнгө оруулалтын стратеги нь тэднийг дэлхийн зах зээлийн хэлбэлзлээс хамгаалах гол хөшүүрэг болдог.
Сүүлийн жилийн энэ өндөр ашиг нь зөвхөн хөрөнгийн өсөлтөөс гадна сангийн глобал багцын үр өгөөжийг харуулж байна. Харин SpaceX-ийн оролцоо ил болсон нь тэдний ирээдүйн технологийн бооцоо ямар том байгааг бүр ч тодотгов.



