Технологи

Zoom-ийн “Zoomsday” эмзэг байдал AI-гаар илэрлээ

Zoom томоохон эмзэг байдлаа засжээ. Энэ алдаа нь уулзалтын үеэр халдагчид бусдын төхөөрөмжийг булаан авах эрсдэлтэй байв.

A Security-ийн судлаачид энэ сул талыг олон нийтийн AI загваруудад оруулсан 20-оос цөөн prompt ашиглаад илрүүлсэн гэж мэдэгдлээ. Энэ нь AI зөвхөн бүтээмж нэмэхээс гадна кибер халдлагын шинэ хэрэгсэл болж байгааг харуулж байна.

Алдааны гол цөм нь Zoom-ийн annotation буюу дэлгэц дээр зурж тэмдэглэх функц байжээ. Үүнийг ашиглан халдагч уулзалт руу нэвтэрч, хортой код ажиллуулах боломжтой байсан. Ингэснээр төхөөрөмжийн камераа асаах, микрофоныг удирдах, өгөгдөл хулгайлах, бүр malware суулгах хүртэл эрсдэл үүснэ.

Бизнесийн хувьд энэ нь видео хурлын платформуудын аюулгүй байдал ямар чухал болохыг дахин санууллаа. Ийм сул тал нэг л удаа гарвал байгууллагын нууц мэдээлэл шууд эрсдэлд ордог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button