БизнесХөрөнгийн зах зээл

Трамп Билл Пультед тагнуулын албаны олон ажилтныг хал гэж шахжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Билл Пультег үндэсний тагнуулын албаны ажилтнуудын “ихэнхийг” хал гэж хүссэн нь Вашингтонд шинэ маргаан дэгдээхээр боллоо.

Трампын энэ байр суурь нь Пультег үндэсний тагнуулын түр захирлаар томилсонд нь шүүмжлэлтэй хандсан Конгрессын гишүүдийн эсэргүүцлийг улам хурцатгах төлөвтэй байна. Түүний томилгоо анхнаасаа улс төрийн хүрээнд ихээхэн эргэлзээ дагуулж байсан бол одоо агентлагийн дотоод бүтцэд томоохон өөрчлөлт хийх дарамт нэмэгдэж байна.

Ийм хэмжээний цомхотгол нь тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, мэдээлэл боловсруулах чадамжид шууд нөлөөлж болзошгүй. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс аюулгүй байдлын салбарт илүү хатуу хяналт тогтоохоор зүтгэж буй дохио гэж ажиглагчид үзэж байна.

Харин Конгрессын зарим гишүүн үүнийг улс төрийн нөлөөг тагнуулын байгууллагад нэмэгдүүлэх алхам гэж болгоомжилж байгаа нь маргааныг улам гүнзгийрүүлж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button