Програм хангамжийн хувьцаанууд томоохон үе шатыг давлаа
Энэ оны эхээр хиймэл оюуны өсөлттэй холбоотойгоор хүчтэй дарамтад орсон программ хангамжийн хувьцаанууд эргэн сэргэж эхэллээ. Зах зээлд AI-ийн хэт өндөр хүлээлт зарим компанийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн ч хөрөнгө оруулагчдын хандлага сүүлийн өдрүүдэд аажмаар өөрчлөгдөж байна.
Салбарын хувьцаануудын энэхүү сэргэлт нь технологийн зах зээл дэх айдас намдаж, орлогын тогтвортой өсөлттэй компаниуд дахин анхаарлын төвд орж буйг харуулж байна. Ялангуяа программ хангамжийн бизнесүүд нь зах зээлийн хэлбэлзэлд харьцангуй уян хатан, урт хугацааны өсөлтийн боломжтой гэдгээрээ ялгарч байна.
AI-ийн шуурган дунд шахагдсан энэ салбарын хувьд одоогийн эргэн сэргээлт нь түр зуурын хөдөлгөөн биш, харин хөрөнгө оруулагчид үнэлгээ болон ашигт ажиллагаанд дахин төвлөрч эхэлсний дохио байж мэднэ. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл программ хангамжийн хувьцаанууд зах зээлийн дараагийн өсөлтийн гол нэр дэвшигчдийн нэг хэвээр үлдэх төлөвтэй байна.


