Anthropic IPO-доо нууцаар бэлтгэж, Wall Street-ийг сэрээлээ
Хиймэл оюуны салбарын хамгийн анхаарал татсан тоглогчдын нэг Anthropic IPO хийхээр нууц маягаар өргөдөл гаргалаа. Тус компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд анхны олон нийтэд санал болгохтой холбоотой баримт бичгээ confidential байдлаар хүргүүлсэн нь хөрөнгийн зах зээл дээрх дараагийн том AI арилжааны бэлтгэл эхэлснийг харуулж байна.
Ийм алхам нь компанид санхүүгийн нарийн мэдээллээ шууд нийтлэхгүйгээр IPO процессоо урагшлуулах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, Anthropic анхны хувьцааны худалдаагаа хийхэд ойртож, зах зээлд сонирхогч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлжээ.
Хэрэв энэ IPO амжилттай хэрэгжвэл хиймэл оюуны компаниудын үнэлгээ, хөрөнгө оруулалтын эрэлт, мөн Wall Street-ийн AI-д хандах хандлагад шинэ жишиг тогтоох магадлалтай. OpenAI-ийн өрсөлдөгчөөр нэрлэгддэг Anthropic-ийн энэ алхам нь технологийн салбарын дараагийн томоохон олон нийтэд нээлттэй зах зээлийн үйл явдал болох боломжтой гэж шинжээчид үзэж байна.