IMAX зарагдаж магадгүй гэж Уолл Стрит үзэж байна
IMAX-ийг худалдан авах боломж зах зээл дээр дахин яригдаж эхэллээ. Уолл Стритийн зарим шинжээчид тус компани одоо стратегийн худалдан авалтын бай болохуйц шатанд хүрсэн гэж үзэж байна.
CNBC-д мэдээлсэн эх сурвалжийн хэлснээр IMAX зуучлагчдын оролцоотойгоор урьдчилсан түвшний яриа хэлэлцээ хийсэн ч компанийн зүгээс албан ёсны санал тавиагүй байна. Энэ нь хэлэлцээ өндөр төвшинд хүрээгүй, гэхдээ сонирхогч талууд зах зээлийг тандаж эхэлснийг харуулж байна.
IMAX-ийн дэлгэцийн технологи, брэндийн танигдалт, дэлхийн кино театруудтай тогтсон хамтын ажиллагаа нь томоохон медиа, энтертейнмент эсвэл технологийн тоглогчдын анхаарлыг татах үндсэн шалтгаан болж байна. Худалдан авагчийн хувьд энэ нь зугаа цэнгэлийн салбар дахь байр сууриа тэлэх, өндөр үнэ цэнтэй контентын сүлжээнд нэвтрэх боломж байж болох юм.
Одоогоор боломжит худалдан авагчийн нэр албан ёсоор тодроогүй ч зах зээл IMAX-ийн дараагийн алхмыг анхааралтай ажиглаж байна.