БизнесХөрөнгийн зах зээл
Alibaba илүү хүчтэй Zhenwu чип, шинэ LLM-ээ танилцууллаа
Alibaba хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдээ шинэчилж, илүү хүчирхэг Zhenwu AI чип болон шинэ том хэлний загвараа танилцууллаа. Энэ нь тус компани AI дэд бүтцээ өргөжүүлж, тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэх томоохон алхам болж байна.
Шинэ чип нь өмнөх хувилбараасаа илүү өндөр гүйцэтгэлтэй байхаар бүтээгдсэн бөгөөд AI загваруудыг хурдан, үр ашигтай ажиллуулахад чиглэжээ. Харин шинэ LLM нь илүү нарийн, өргөн хүрээний даалгавруудыг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.
Alibaba сүүлийн жилүүдэд зөвхөн e-commerce-оор хязгаарлагдахгүйгээр AI, cloud computing, advanced computing чиглэлд эрчимтэй хөрөнгө оруулж байгаа. Шинэчлэгдсэн бүтээгдэхүүнүүд нь тус компанийн энэ өрсөлдөөнд илүү хүчтэй байр суурь эзлэх зорилгыг харуулж байна.