Хятад Boeing-ийн 200 онгоц захиалж, хамтын ажиллагааг өргөжив

Хятад улс Boeing-ийн 200 ширхэг онгоц худалдан авах тохиролцоонд хүрсэн нь сүүлийн бараг арван жилийн хамгийн том захиалга боллоо. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлсэн юм.
Тус захиалга нь хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн харилцаанд нааштай дохио болж, ялангуяа иргэний нисэхийг стратегийн чухал хамтын ажиллагааны салбар гэж дахин тодотгож байна. Boeing-ийн хувьд Хятадын зах зээлд томоохон байр сууриа эргүүлэн бэхжүүлэх боломж нээгдэж байгаа бол Хятадын тал өсөн нэмэгдэж буй зорчигч тээврийн хэрэгцээгээ хангах алхам хийлээ.
Сүүлийн жилүүдэд АНУ, Хятадын худалдааны зөрчил, геополитикийн уур амьсгалын нөлөөгөөр Boeing-ийн захиалга саармаг байсан. Тиймээс энэ гэрээ нь зөвхөн нэг компанийн бизнесийн амжилт биш, хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ үе эхэлж болзошгүйг харуулж байна.



