Технологи

Spotify таны бүх сонссон түүхийг нэгтгэжээ

Spotify 20 жилийн ойгоо тохиолдуулж хэрэглэгч бүрт өөрийн бүх хөгжмийн түүхийг нэг дор харуулах шинэ feature нээлээ. Энэ нь жирийн Wrapped-ээс том: анх бүртгүүлсэн өдөр, хамгийн түрүүнд сонссон дуу, хамгийн их тоглосон уран бүтээлч, нийт хэдэн өөр дуу сонссоныг хүртэл харуулна.

Шинэ “Spotify 20: Your Party of the Year(s)” experience-ийг mobile app дээрээс шууд үзэх боломжтой. Мөн платформ таны бүх цаг үеийн топ 120 дуугаар All-Time Top Songs Playlist үүсгэж өгнө.

Энэ алхам Spotify-д хэрэглэгчийн engagement-ийг нэмэхээс гадна, хүмүүсийг хуучин playlist, сонсголын зуршлаа дахин ухаж үзэхэд хүргэнэ. Streaming зах зээлд дан ганц шинэ контент биш, хэрэглэгчийн data дээр тоглодог бизнесийн үнэ цэнэ ямар хүчтэйг Spotify дахин харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button