Технологи

5 мянган долларын ухаалаг ор хүртэл дуугүй байж чадсангүй

5,000 ам.долларын ухаалаг ор танд зөвхөн унтах биш, амьдралыг чинь “сайжруулна” гэж амлаж байна. Гэхдээ заримдаа технологи хэт их оролцохоор асуудал эхэлдэг.

Сэтгүүлч Victoria Song олон сар туршсаны эцэст Eight Sleep Pod 4 Ultra-гаа өөрөө худалдаж авчээ. Орны нэг талд сэрүүн, нөгөө талд дулаан орчин бүрдүүлдэг нь хосуудын унтах чанарт бодитоор нөлөөлсөн байна. Түүнчлэн нөхрийнх нь хурхиралт багассанаар унтлагын өрөөний уур амьсгал хүртэл дээрджээ.

Гэхдээ ийм өндөр үнэтэй “сайжруулалт” нэг асуудалтай: ухаалаг ор хэзээ ч зүгээр байж чаддаггүй. AI, tracking, health summaries гээд бүхнийг хэмжиж, тайлагнасаар байгаад хэрэглэгчийг ядаргаанд оруулах эрсдэлтэй. Энэ бол smart home-ийн дараагийн том асуулт: тав тух уу, эсвэл хэт их хяналт уу?

Холбоотой мэдээнүүд

Back to top button