ТехнологиХиймэл оюун ухаан

Маск, Алтманы OpenAI-ийн төлөөх шүүх тулаан эхэллээ

Илон Маск, Сэм Алтман хоёрын шүүх тулаан OpenAI-ийн ирээдүйг шийдэх хэмжээнд хүрлээ. Хэрвээ энэ хэрэгт нэг тал ялбал ChatGPT-ийн цаад эрх мэдэл, компани ямар чиглэл рүү явах нь хүртэл өөрчлөгдөж магадгүй.

2024 онд Маск OpenAI-ийг анхны зорилгоо орхиж, ашгийн төлөө эргэсэн гэж буруутган нэхэмжлэл гаргасан. Тэр өөрийгөө “хүн төрөлхтнийг аврах” гэж хамтран үүсгэн байгуулсан хүн байсан хэмээн мэдүүлж байна. Харин OpenAI үүнийг өрсөлдөгчөө сааруулах, xAI ба Grok-оо дэмжих гэсэн атаархлын хэрэг гэж үзэж байгаа.

Маск Алтман, Грег Брокманыг зайлуулах, OpenAI-г ашиг хүртэлх бүтэцтэй болгохоо зогсоохыг хүсэж байна. Тэр бүр 150 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэж байгаа нь энэ маргаан зүгээр нэг ego-ийн зөрчил биш, AI зах зээлийн том хүчний тэмцэл гэдгийг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button