OpenAI-г Тумблер Риджийн гэр бүлүүд шүүхэд өгөв
Канадын Тумблер Ридж хотын сургуулийн буудлагаас хохирсон 7 гэр бүл OpenAI болон гүйцэтгэх захирал Сэм Алманыг шүүхэд өглөө. Тэд компанийн системүүд сэжигтэн Жесси Ван Рутселаарын ChatGPT хэрэглээг анзаарсан мөртлөө цагдаад мэдэгдээгүй гэж буруутгаж байна.
Нэхэмжлэлд OpenAI ирээдүйн IPO болон нэр хүндээ хамгаалахын тулд дуугүй байсан байж магадгүй гэжээ. Энэ маргаан нь AI компаниуд аюултай хэрэглээг хэр хурдан илрүүлж, хэзээ эрх баригчдад мэдээлэх ёстой вэ гэсэн том асуултыг дахин сөхөв.
The Wall Street Journal-ийн мэдээлснээр OpenAI тухайн 18 настай сэжигтний яриаг цагдаад дамжуулах боломжийг бодож үзсэн ч эцэст нь шийдвэр гаргаагүй байж магадгүй. Одоо энэ хэрэг AI аюулгүй байдал, бизнесийн ашиг сонирхлын тэнцвэрийг шалгах өндөр эрсдэлтэй шүүхийн маргаан болж байна.



