Технологи

Amazon-ийн Colorsoft Kindle эцэст нь бүхэлдээ dark mode-той боллоо

Amazon өнгөт дэлгэцтэй Kindle төхөөрөмжүүддээ том шинэчлэлт хийлээ. Kindle Colorsoft болон Kindle Scribe Colorsoft дээр удахгүй систем даяар dark mode ажиллаж эхэлнэ.

Өмнө нь энэ функц зөвхөн ebook-ийн хуудсыг л хар инвертээр харуулдаг байсан бол одоо интерфэйсийн бүх хэсэгт нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл навигаци, цэс, тохиргоо хүртэл цагаан бичигтэй хар фон дээр харагдана.

Шинэ software update нь ойрын долоо хоногуудад дэлхий даяарх хэрэглэгчдэд түгээгдэх бөгөөд Amazon-ийн сайтаас татаж авах боломжтой.

Энэ өөрчлөлт нь Color E Ink төхөөрөмжүүдийг илүү практик болгож, шөнө унших, нүдний ачаалал бууруулах хэрэглээг илүү тохиромжтой болгоно. Amazon-ийн хувьд энэ нь Kindle-ийн өнгөт загваруудыг зөвхөн “шинэ дизайн” биш, бодит хэрэглээний давуу талтай бүтээгдэхүүн гэдгийг баталж байгаа алхам.

Холбоотой мэдээнүүд

Back to top button