YouTube дээр AI чатбот хайлт туршиж эхэллээ
Google YouTube дээр шинэ AI хайлтыг туршиж эхэллээ. Энэ нь энгийн түлхүүр үг биш, харин чат шиг асуулт тавиад хариу авах хэлбэртэй.
Шинэ туршилтаар хэрэглэгч longform видео, YouTube Shorts, мөн хайлтын тайлбар текст зэрэг холимог үр дүнг нэг дор харах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, YouTube зөвхөн видео санал болгохгүй, асуултынхаа утгыг “ойлгох” гэж оролдож байна.
Одоогоор энэ боломж зөвхөн АНУ-д байдаг YouTube Premium хэрэглэгчид, 18-аас дээш насныханд нээгдсэн. Google-ийн хувьд энэ нь Search болон YouTube-ийг илүү ухаалаг, илүү наалдацтай бүтээгдэхүүн болгох том алхам.
Хэрэв туршилт амжилттай болбол, контент хайх, үзэх, сурч мэдэх арга бүхэлдээ өөрчлөгдөж магадгүй. Энэ нь YouTube-ийн хэрэглээний хугацаа, мөн Google-ийн AI стратегид шууд нөлөөлнө.



