Сошиал скамууд 2025 онд $2.1 тэрбум соржээ
2025 онд сошиал медиагаар явагдсан луйвар хэрэглэгчдэд 2.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын FTC мэдээллээ. Энэ нь өмнөх үеэс найм дахин өссөн дүн бөгөөд луйварчдын хэрэглэдэг сувгууд дундаас хамгийн их алдагдалтай нь сошиал платформууд болжээ.
Энэ тоо зөвхөн онлайн аюулгүй байдлын асуудал биш. Сошиал сүлжээ одоо луйварчдын хамгийн үр дүнтэй борлуулалтын суваг шиг ажиллаж байна. Хуурамч хөрөнгө оруулалт, худал бараа, романтик скам, фишинг гээд хэрэглэгчид хамгийн эмзэг цэг дээрээ өртөж байна.
Платформууд хэрэглэгчийн итгэл дээр өсдөг ч, энэ итгэл буруу гарт орвол бизнесийн эрсдэл, хэрэглэгчийн итгэлцэл хоёр зэрэг сүйддэг. Тиймээс регуляторууд, стартапууд, том платформууд бүгд илүү хатуу хамгаалалт, шалгалт, AI-д суурилсан илрүүлэлт рүү шахагдаж байна.



